Saturday, January 19, 2013

Зүүний хатгуур




Үйлчин бүсгүйчүүд бидэнд туйлын хэрэгтэй зүйлийн нэг болох бугуйнд зүүдэг зүүний хатгуур хийж үзлээ
Солонгосын олон ангит кино ид давалгаалж байх үед нэгэн кинон дээр харсан зүүний хатгуур өдий болтол санаанд минь тодхон байдаг юм. Их том яв ягаан өнгийн хатгуур гартаа зүүчихээд  киноны гол баатар бүсгүй хувцас примеркдээд л. Яг тийм хатгууртай болохыг их хүсч билээ. Өдий болтол бодсоор байсан хирнээ хийх гэж нэг ч удаа оролдож үзээгүй байх юм хэхэ. Сүүлийн үед маш их хэрэг болж байна гэхдээ худалдаж авахыг хүссэнгүй, тод өнгөтэй чамин зүйлд дурладаг болохоор санаанд минь таарах нь ч олдохгүй юм тэгээд ч өөрийн гараар урласан зүйл илүү урамтай шүү дээ ;) За ингээд яаж хийсэн тухайгаа тайлбарлъя.

 Зүүний хатгуурынхаа ёроолыг дууссан энгэсэгний савны сууриар хийхээр сонгож авсан. Зүүний хатгуурынхаа ёроолыг картон цаасаар хатуулах тул ингэж тааруулж зураад хайчилж авна.
 Зүүний хатгуурын шаблон болгож ашиглахын тулд мөн картон дээр томхон тойрог зураад хайчилна.
 Ингээд шаблон болон суурь хатуулга бэлэн боллоо.

 Шаблоноо ашиглан материалаа эсгэж авна. Материалын хувьд суналттай бөгөөд зүүний олон хатгалт даахуйц чанартайг сонгох нь зүйтэй.

 Эсгэсэн материалынхаа ирмэгээс нэг сантиметр орчим зайд жигд хатгацаар утас гүйлгэнэ.

 Сентипоноо чихнэ.
 Хатуулгын картоноо тавиад утсаа татна.

 Утсаа татахаар ийм бууз шиг хэлбэртэй болно ккк

 Шовойж овойсон даавууг хайчилж өөлөөд ирмэгээр нь кружево тороор чимэглэж болно. Зүүгээр жигд хатгаж байгаад гараараа шидэж тогтооно.

 Ёроолын картоныг суурь дээрээ наана.

 Наасны дараа ингэж харагдаж байна.

 Хар резин болон хар хилэн тууз хар хилэн материал хэрэглэгдэнэ. Хар хилэн материалыг ёроол дээр наах тул хэмжээгээр нь хайчилж авна.

 Эхлээд резинээсээ бугуйндаа таарах хэмжээгээр тасалж аваад ёроол хэсэгтээ нааж тогтооно.

 Дээрээс нь хар хилэн материалаа нааж бүрнэ. Дараа нь хилэн туузаараа суурийн төмөр ирмэгийг бүрж наана. Доорхи зурган дээр бэлэн болсон байдал нь.

No comments: